Балтиморт  гуравдугаар сарын 26-нд Фрэнсис Скотт Кей гүүрийг хөлөг онгоц мөргөж, гүүр нурж, барилгын зургаан ажилчин амиа алдсан юм. Дэлбэрэлтээр нурсан гүүрний хэсгүүдийг нурааж салгасан.  Мөргөлдөөний улмаас 4000 орчим тонн хог хаягдал Патапско гол руу урссан байна.Нийт 948 фут жинтэй, 289 метр хөлөг осол гарсны дараа  тэндээ үлдсэн бөгөөд гүүр хаягдал төмрөөр хучигдсан. Дали хөлөгт Энэтхэгийн багийн 21 гишүүн ажиллаж хөлөг онгоцонд засвар үйлчилгээ хийж байна. Мэргэжлийн хүмүүсийн  хяналтан доор гүүрний нурсан хэсгүүдийг салгах тэсэлгээний үеэр  багийн гишүүд хөлөг онгоцонд хоргодсон байна. Эрх баригчид нураах ажил төлөвлөгөөний дагуу явагдсан гэжээ.  Албаныхан хяналттай тэсэлгээ ашигласан гэж мэдэгдэв.

Бүх төрлийн  бараа бүтээгдэхүүн тээвэрлэлт дамжин өнгөрдөг гүүр  нурсны дараа зарим тээвэрлэлт түр сувгаар сэргэсэн байна. АНУ-ын армийн инженерүүдийн корпус тавдугаар сарын эцэс гэхэд бүрэн  хүчин чадлаар нь сэргээхээр зорьж байна. Мөн хоёр өдрийн дотор хөлөг онгоцыг хөдөлгөж чадна гэжээ.

АНУ-ын эргийн хамгаалалтын албаныхан сувгийг дахин судалж, Дали мөрний эргэн тойронд судалгаа хийн, замын хөдөлгөөнд саад учруулах нарийн огтлолтоос үүдэлтэй саад бэрхшээл байгаа эсэхийг шалгана” гэсэн.

Харин Мэрилэнд мужийн эрх баригчид гүүрийг сэргээн босгоход 1.9 тэрбум доллар (1.5 тэрбум фунт) шаардагдах бөгөөд дөрвөн жил гаруй хугацаа шаардагдана гэж тооцоолж байна. Тээврийн нарийн бичгийн дарга Пит Буттигиг суваг хаагдсан нь нийлүүлэлтийн сүлжээнд “мэдээж” нөлөөлсөн.

Холбооны мөрдөх товчоо болон Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл нуралтыг шалгаж байна.

Балтимор хотын захиргаа хөлөг онгоцны эзэд болох Грейс Оушен Хувийн Лимитед болон түүний менежер Синержи Марин Хувийн Лимитед компанийг ноцтой хайхрамжгүй, болгоомжгүй үйлдэл гаргасан хэмээн шүүхэд өгчээ. Компаниуд энэ үйл явдлын хариуцлагыг хязгаарлах хүсэлтийг шүүхэд гаргажээ.