ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн олон жилийн холбоотон Сергей Шойгуг Батлан хамгаалахын сайдаас огцруулахаар болсныг Кремль мэдэгдлээ.
Өдгөө 68 настай тэрээр 2012 оноос хойш энэ албан тушаалд ажиллаж байсан Түүний оронд Ерөнхий сайдын орлогч, цэргийн туршлага багатай эдийн засагч Андрей Белоусов томилогдохоор болжээ.
Ноён Шойгу ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогдоно. Батлан хамгаалах яам “шинийг санаачлагч” хэвээр байх ёстой гэж Кремль мэдэгджээ. Орост халаа сэлгээ тийм ч их тохиолддоггүй тул энэ бол Оросын улс төрийн оргилд гарсан том мөч гэдгийг онцолж байна.
.
Шинжээчдийн үзэж байгаагаар ерөнхийлөгч Путин Оросын эдийн засгийг дайны хүчин чармайлттай илүү нягт уялдуулахыг эрмэлзэж байна.