Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт (2024.05.29) Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.
Бүх нийтийн их цэвэрлэгээний хүрээнд дүүргийн 34 хорооны 31 олон нийтийн байцаагч, 50 иргэдийн бүлгийн ажилтан хамтран дүүргийн 24, 25-р хорооны нутаг дэвсгэр буюу Дунд голын үерийн хамгаалалтын 4,400 метр, 26,400 м2 талбайн даланг цэвэрлэсэн бөгөөд цэвэрлэгээнээс гарсан 2350кг хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэг рүү ачиж зөөвөрлөлөө.