Налайх дүүрэг 1 дүгээр хороо “Туул” голын усанд суудлын автомашин суусан гэсэн дуудлагыг энэ сарын 2-ны өдрийн 15:49 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар ахлуулсан алба хаагчдыг очиход иргэн А-ын “Ineos Grenadier” загварын суудлын автомашин “Туул” голын усанд суусан байсныг ажиллаж татан гаргажээ.