Боловсролын Ерөнхий газраас 2026-2027 оны хичээлийн жилийг дөрвөн улиралтай байхаар баталсан. Энэхүү шийдвэрийн дагуу нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх арваннэгдүгээр сарын 2-8-ны өдрүүдэд буюу нийт нэг долоо хоног амрахаар болоод байна. Улмаар сурагчдын хоёрдугаар улирлын хичээл арваннэгдүгээр сарын 9-ний Даваа гаригт эхэлнэ.

Батлагдсан төлөвлөгөөнөөс үзвэл, нэгдүгээр улиралд есөн долоо хоног, хоёрдугаар улиралд долоон долоо хоног, гуравдугаар улиралд 10 долоо хоног, дөрөвдүгээр улиралд найман долоо хоног тус тус хичээллэх юм.

Мөн хичээлийн жилийн турш танхимаар суралцах хугацааны хувьд сурагчдын нас болон түвшний онцлогоос хамааран бага ангийн сурагчид 32 долоо хоног, дунд ангийн сурагчид 33 долоо хоног, ахлах ангийн сурагчид 34 долоо хоног танхимын сургалтад хамрагдахаар тусгажээ. Мөн гуравдугаар улирлын хугацаанд буюу хоёр болон гуравдугаар сард тус бүр нэг долоо хоногийг сурагчдын бие даан суралцах долоо хоног болгон хуваарьт оруулсан байна.