Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт буюу 2024.05.27-ноос 2024.06.02-ны хооронд 39.102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 781 хэргийг хүргүүлсэн байна. Шийдвэрлэсэн хэргээс дурдвал,

Нэр бүхий иргэд хамтран 2023 оны тавдугаар сараас наймдугаар сарыг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Х” нэртэй покерын клуб ажиллуулсан мөн 2023 оны 11 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “М” нэртэй покерын клубт тус тус админаар ажиллаж, цахим орчинд мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулжээ.

Дээрх хэрэгт нэр бүхий 8 иргэний хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан энэ оны 05 сарын 29-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.