Дорнод аймаг, Чулуунхороот сум (Эрээнцав). Цагаанчулуут багийн “Морин зовуд” гэдэг газар “Улз” голын усанд 1 хүн живсэн тухай мэдээллийг энэ сарын 4-ний өдрийн 16:40 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.

Тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтанууд 23 км зам туулан 15:35 цагт очиход иргэн У/31 настай, эрэгтэй/-ын цогцос “Улз” голын усны мандал дээр хөвж байхад нь гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.