Дорноговь аймаг, Сайншанд сум. 3, 6, 7, 8 дугаар  багт энэ сарын 4-ний өдрийн 18:50-19:30 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас 4 айлын байшин, 4 айлын гэр усанд автжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 4 айлын байшинд орсон 8 тонн усыг соруулж, 4 гэрийн усыг гадагшлуулж 6 (2 нь хүүхэд) иргэнийг аюулгүй газарт хүргэж өгсөн.