Өмнөговь аймаг, Ханбогд сум Хайрхан багийн “Хайрхан-Овоо” гэдэг газарт Ачааны 2 автомашин мөргөлдөж төмөр хийцэд 1 хүн хавчуулагдаж нас баржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Shaanxi-SX4255JV344” загварын зүтгүүр, “Kia Bongo” загварын бага оврын ачааны автомашинтай мөргөлдөж, жолооч /52 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг ажиллан цогцсыг гаргаж, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээчид шилжүүлэн өгсөн.