Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Баянцагаан багийн “Шандын даваа” гэдэг газарт ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг энэ сарын 17-ны өдрийн 16:50 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан энэ сарын 18-ны өдрийн 00:50 цагт цурамд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 4 га орчим талбай өртөж шатсан.