Хэнтий аймаг, Баян-Адарга сум Адарга багийн “Зүүний-Эх” гэдэг газарт Аянга бууж ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 17-ны өдрийн 16:44 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид мөн өдрийн 19:10 цагт цурамд оруулан 20:30 цагт бүрэн унтрааж, сумын Засаг даргын орлогчид хүлээлгэж өгсөн.

Урьдчилсан байдлаар түймэрт 1 га орчим талбай өртөж шатсан.