Хан-Уул дүүрэг 20 дугаар хороо “Туул” голын усанд 1 хүн урсаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 24-ний өдрийн 10:43 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /эрэгтэй/ “Туул” голын усанд бургас модноос зүүгдсэн байдалтай байсныг аврах завь ашиглан 17 минут ажиллан гаргаж, хүлээлгэж өгсөн.