Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий клубт 2023 оны 05 дугаар сараас 2024 оны 03 сарын хооронд үйлчлүүлэх хугацаандаа тус клубийн ажилчдыг үйлчилгээний төлбөрийг төлөхгүй байх зорилгоор зэвсгийн чанартай зүйл ашиглан айлган сүрдүүлж, ажилчдын бие махбодод халдсан, заналхийлсэн хэрэг гарчээ.
Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж тус клубийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэх хэрэгт цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж иргэн Б, Т, Г нарын хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэргийг энэ оны 06 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.