Баянхонгор аймаг, Баянхонгор сум. Рашаант баг суудлын автомашин “Түйн” голын бетон гүүрний төмөр хаалт мөргөсний улмаас шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 2-ны өдрийн 05:12 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн “Вангуард” загварын автомашины хөпөлгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан. Автомашин төмөр хаалт мөргөсний улмаас иргэн У /20 настай, эрэгтэй/-ын толгой гэмтсэн байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.