Авто зам засварын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн 14 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна
Баянгол дүүрэг, 8, 13, 14, 15, 17, 18, 19, 32 дугаар хороо, Энэбишийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 06:00 цагийн хооронд авто зам хааж байгаа тул тус замаар зорчдог нийтийн тээврийн 14 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна. Тодруулбал зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.
