Архангай аймаг, Хашаат сум Номгон багийн “Хөөврийн гүүр” гэдэг газар энэ сарын 13-ны өдрийн 07:30-08:00 цагийн орчим 1 өрхийн 100 гаруй бог мал аянгад цохиулж хорогджээ.
Тус сумын Засаг даргын Тамгын газраас сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнууд очиходмалчин Х-ын 87 хонь аянгад цохиулж хорогдсон байсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.