Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, нөөцлөх, нөөшлөх боломжийг бий болгох, нэмэгдүүлэх зорилт бүхий “Алтан намар-2024” арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Баянгол дүүрэгт энэ арга хэмжээг 1000 машины зогсоол дээр болох бөгөөд 08-р сарын 01-нээс 11-р сарын 01-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Мөн 2024-2025 оны хичээлийн жилийг угтсан сурагч, оюутан, эцэг эхчүүдэд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос өргөн сонголтоор худалдаж авах боломжийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн 15-р хороо, Байгаль эх цогцолбор талбай, 10000 нэрийн барааны урд талбай, 29-р хороо, Шинэ сандэй” худалдааны төвийн гадна талбайд “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа”-г дүүргийн нутаг дэвсгэрт дараах 3 байршилд зохион байгуулан ажиллана гэсэн мэдээллийг Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Г.Батсүрэн дүүргийн удирдах ажилтнуудад өглөө.