Дорнод аймаг, Хэрлэн сум 1 дүгээр багийн “Станцын саамын амралт” гэдэг газар “Хэрлэн” голын усанд 1 хүн согтуугаар сэрүүцэх гэж ороод живжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид иргэн А /40 настай, эрэгтэй/-ийг 08.14-ний өдрийн 05:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Хэнтий аймаг, Баян-Овоо сум Жавхлант багийн Баянхошуу гэдэг газар “Хэрлэн” голын усанд 1 хүн живжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Баян-Овоо сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд иргэн М /38 настай, эрэгтэй, /-ийг 08.14-ний өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.