Баянгол дүүргийн 15-р хороо, 30-р байрны гадна хүүхдийн тоглоомын талбай, тохижилтын ажлыг “Люкс даймонд” ХХК хийж гүйцэтгэж байна. Дээрх ажлын гүйцэтгэл 85 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд явган хүний зам, гэрэлтүүлэг, камер, сүүдрэвч, сандал, хогийн сав зэргийг хийх юм.
Дүүргийн хэмжээнд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 65 байршилд тоглоомын талбай, тохижилтын ажлыг хийж байна.