Баянгол дүүргийн хэмжээнд 3000 гаруй гарааш буулган, 70,200мкв газрыг чөлөөлсөн. Чөлөөлсөн талбайд иргэд, оршин суугчдын хүсэлтэд тулгуурлан авто зогсоол, ногоон байгууламж, тоглоомын талбай, орчны тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
Цаашид энэ ажил үргэлжилж, МАН-ын хөтөлбөрт:
“Алдаатай төлөвлөлттэй орон сууцны хорооллуудад газар чөлөөлөлт хийж, зохион байгуулалтыг сайжруулна.
Хууль бусаар олгосон газрыг төрд буцаан авах, нийтийн эзэмшлийн газар талбайд зөвшөөрөлгүй барьсан байгууламжийг буулгах, ажлыг үргэлжлүүлж, уг газарт ногоон байгууламж барина.
Ахлах, дугуй унахад аюулгүй, тав тухтай байдлыг ханган хотын хөдөлгөөн хязгаарлаж буй хашаа, хаалтуудыг үргэлжлүүлэн буулгана” гэж тусгагдсан.