Лонг Бич дэх Номхон далайн аквариумд 14 настай оцон шувуу халдварын улмаас нас барсныг баталжээ. Рокси нэртэй Магелланы оцон шувууг 2011 онд Бразилаас аврах зорилгоор аквариумд авчирсан байна. Тэрээр Флойд хэмээх эр оцон шувуутай нийлж, долоон дэгдээхэйгээ өсгөсөн аж.
Хөхтөн амьтад, шувуудын ахлах захирал Бретт Лонг, “[Рокси] шувуу унтамхай болж, хоолны дуршил буурсан байсныг хэлсэн. Шинжилгээний хариу шувууны хумхаагийн халдвар авсан гэж гарсан .
Бүх оцон шувуудад хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх эмийг өгдөг.  Өвчин  шувууд болон хүнд дамждаггүй аж. Аквариумын захиргааны мэдээлснээр Өмнөд Америкийн эрэгт амьдардаг Магелланы оцон шувуудын дундаж наслалт 10-20 жил байдаг байна.

Эх сурвалж:  Nexstar Media, Inc.