Сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж өөрийн цахим хаягт циркийн шинэ барилгын ажил дуусаж байгаа талаар мэдээлжээ.

Тодруулбал, тэрбээр “Аравдугаар сард дотор заслаа дуусаж, циркийн барилга ашиглалтад оруулна. Ингэхдээ 3400 хүний суудалтай олон нийтийн бүх төрлийн үйл ажиллагаа, соёл урлаг, E-спорт, хурал зөвлөгөөн, хурим, шинэ жилийн хүлээн авалт хийх боломжтой” гэжээ.