Гурван том эгчтэйгээ ижил төрсөн өдрөө хуваалцаж буй дөрөв дэх хүүхдээ ээж угтан авчээ. 35 настай Кристин Ламмерт нэг сарын өмнө Валентинаг төрүүлжээ.
Валентинагийн эгч дүүс болох 9 настай София, 6 настай Жулиана, 3 настай Миа нар мөн 8-р сарын 25-нд бие биенээсээ гурван насны зөрүүтэй төрсөн. Тэдний гэр бүлийн хувьд наймдугаар сарын 25- гайхамшигт өдөр гэж тооцогддог.
Ламмерт үүнийг гайхалтай санамсаргүй тохиолдол гэж нэрлэдэг юм. Нэг өдөр дөрвөн охин төрөх магадлал 1 тэрбум 285 саяд 1 байдаг аж.