Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с. Хангайн уулархаг нутгаар +3…+8 градус, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +8…+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, +9…+11 градус дулаан байна.