Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багт хүүхэд нүхэн жорлонгийн зориулалтаар ухсан нүхэнд унажээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус багийн оршин суугч Б /13 настай, эрэгтэй/ 4 метр гүн нүхэнд унасан байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гаргаж, ээжид нь хүлээлгэн өгсөн байна.