Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд орцонд утаа гарч байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын албанд 11:08 цагт мэдэгджээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, тус байрны хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Утаажилтын бүсээс 25 иргэн /том хүн-17, хүүхэд-8/-ийг гаргасан.