Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт бага насны 2 хүүхэд гэртээ цоожлогдсон тухай дуудлагыг энэ сарын 10-ны өдрийн 18:52 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Х /3 настай, эрэгтэй/, Э /1 настай, эрэгтэй/ нар гэртээ цоожлогдсон байсныг 5 минут ажиллаж хаалгыг онгойлгосон байна.