УИХ-ын гишүүн асан Л.Эрлэнэчимэгтэй холбоотой бичлэг УИХ-ын сонгуулийн өмнө олон нийтийн сүлжээнд цацагдаж байсан билээ. Тэгвэл тэрхүү бичлэгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал задалсан талаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга цахим хуудаснаа нийтэлжээ.
Тэрбээр “Н.Учрал гэж энэ новшийн залуу Л. Эрдэнэчимэгтэй нэг тойрогт өрсөлдөж байхдаа Су. Батболдоос бичлэгийг нь худалдаж аваад, Т. Алтаншагай, Х. Бат-Ялалт гэж өөртэйгээ таарсан новшнуудад мөнгө өгч цацуулаад, Л. Эрдэнэчимэг төдийгүй намайг ташралдуулан унагасныг нь насандаа, үхэн үхтлээ мартаж чадахгүй, номдоо бичээд үр хүүхдэдээ хэлээд үлдээнэ! Хүн чанар нь бол новш! Царай нь харагдахаар дотор муухай оргиж бие тавгүйрхдэг энэ ертөнц дээрх бараг цор ганц нүдэнд хүйтэн амьтан! Энэний толгой уран ухуулах болсноо түүхэн үүрэг гэж л тэнэгэрч яваа! Учраа мэдэхгүй ийм амьтнаар л дамжуулж харийнхан мөнгөө хийдэг! Хог хөвдөг болсон цөвүүн цаг даа, одоо!
Гэсэн ч яахав… Энэ мэт ажил нь бол зөв л дөө… Олон хүнд, залуу үед тустай ажил гэж үзээд энэ мэтийг нь гомдлоо даран, тэвчин байж түгээе!
