НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан “Хамгийн том BET бол НДШ, НӨАТ хоёр гэж бодож байна. НДШ гэдэг төрийн платформ дээр хүмүүс насаараа BET тавьж явна. Ямар ч үйлчилгээ авч чаддаггүй, баталгаагүй зүйлд сар бүр үхтэлээ ажиллаж олсон амьдралдаа хүрдэггүй жаахан цалингаасаа бүгд мөнгөө ТАТУУЛДАГ. Энийгээ бас хориод хаачихвал хүчээр мөрий тавихгүй амар байна” хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн.

ЗГХЭГ-ын хэвлэлийн төлөөлөгч Б.Төгсбаяр “Ж.Энхжаргалангийн хийсэн тоглолт, продюсер хийсэн клип бүр нь “1XBET”-ийн ивээн тэтгэлэгтэйгээр бүтсэн байдаг. Мэдэх үү, та минь ээ. Хан-Уулын иргэд гадны санхүүжилттэй нөхрийг сонгосон гэхэд огиудас хүрэм” хэмээж, НИТХ-ын төлөөлөгчийг ундуйцуулав.

Хариуд нь Ж.Энхжаргалан “Чи төлөөлөгчтэй ингэж ярихгүй ээ, гөлөг минь. Ар чинь том гээд пээдэлзээд байгаа юм уу” хэмээв.