2025 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 09:30 цагийн байдлаар нийтийн тээврийн 1134 автобус иргэдэд үйлчилж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс дараах чиглэлүүдийн замналд “Эрдэнэдрийлинг” зогсоолыг нэмлээ. Үүнд Ү:30 “Сүхбаатарын талбай-Натур худалдааны төв-Жанжин клуб”, М:5 “10-р хороолол-Нарны зам-Ботаник” чиглэлийн замналд 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өөрчлөлт оруулахаар болов.