Хаврын чуулган нээлтээ хийв. Нээлтийн хуралдаанд 126 гишүүнээс  6 гишүүн нь байсангүй.

Тэдгээр гишүүдийн 4 нь гадаадад томилолттой  яваа аж. Тодруулбал,

Шадар сайд С.Амарсайхан  чөлөөтэй, УИХ-ын гишүүнг Э.Одбаяр өвчтэй, УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, Д.Бум-Очир, Ж.Ганбаатар, Ж.Золжаргал нар гадаадад томилолттой яваа хэмээн УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.

Чуулганы нээлтэд оролцсон гишүүд өнөөдөр 17.00 цагаас Их тэнгэрт сургалттай аж.