Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар ялимгүй цас орно. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Агаарын температур өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -9…-14 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +1…-4 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -15…-17 градус, бусад хэсгээр -9…-11 градус хүйтэн, өдөртөө дулаарч +7…+9 градус дулаан байна.
Төлөв байдал: Нийт нутгаар бүх хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 20-21-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд ихэнх нутгаар секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -11…-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1…+4 градус дулаан, бусад нутгаар 0… -5 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, Монгол-Алтай болон Хангайн уулархаг нутгаар +5…+10 градус, говийн бүс нутгаар +16…+21 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.
