Мэдээ

“Туул” голд живсэн автомашины бүхээг дээр байсан 4 иргэнийг уснаас гаргажээ

 Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Минж-Үржүүлэг” гэдэг газар “Туул” голд суудлын автомашин живж зорчигчид нь автомашин дээрээ гарсан байжээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн “Такома” загварын суудлын…

Түнхэл багт гарсан ой хээрийн түймрийг цурманд оруулжээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Гацууртын-Ам” гэдэг газар  ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг энэ сарын 15-ний өдрийн 14:20 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ. Тус аймгийн Мандал…

Ж.Галбадрах: 2028 он хүртэл орон нутагт 24, нийслэлд 84 сургууль барих шаардлагатай бөгөөд 1.6 их наяд төгрөг шаардагдана

УИХ-ын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг…

П.Наранбаяр: Хүүхдүүдийн 87 хувь нь цахим орчинд ямар нэг халдлагад өртсөн

2020 онд манай улсад хийсэн “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын судалгаа”-наас харахад эцэг эхчүүдийн 91 хувь нь хүүхэд цахим орчинд халдлагад өртөж байгаагүй гэсэн байна. Гэтэл хүүхдүүдийн 87 хувь…

Япон Улсын иргэн Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улс, Япон Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хүүхэд, залуучуудад сүмо бөхийн дэг жаяг, барилдааныг сурган дадлагажуулж, олон аварга тамирчдыг төрүүлж,…

Ж.Батжаргал: Түлш, хийг ашиглаж л байвал утаа гарах нь дамжиггүй

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.15/ хуралдаанаар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэв. Тайланг ажлын…

Ж.Баярмаа: Төсөв нэмэгдэж байгаа нь дарга нарт зориулсан төсөв. Гэтэл иргэд үсээ зулгайж, татвар төлж байна

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Г.Очирбат, Б.Пунсалмаа нар ХХОАТ-ын 10 хувийг НЭГ ХУВЬ болгох олон нийтийн саналыг дэмжээд, хуулийн төсөл санаачлахаар шийдвэрлэжээ. Энэ талаар хууль санаачлагчид хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр “Хаврын…

“Таблеттай багш” Архангайд хэрэгжиж эхэллээ

Архангай аймгийн 19 сумын алслагдсан хөдөөгийн багийн 1170 гаруй хүүхэд, гэр бүл “Таблеттай багш” санаачилгад нэгдэж, гэр бүлийн орчинд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдах боллоо. Тус аймагт “Таблеттай багш” санаачилгыг…

Хүүхэд хүчирхийлсэн хэргээр эрэн сурвалжлагдаж буй этгээдийг Аргентинаас баривчиллаа

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Монголд авчирч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тодруулбал, 2021 онд насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан “Н” гэх…