ХААИС-ийн төгсөгч Ш.Мөнхсайхан төрөлх сургуулийнхаа оюутан, суралцагчдын сэтгэл зүйн боловсрол, оюуны хөгжил, мэдлэгт хөрөнгө оруулалт хийх зорилгоор ХААИС-ийн Хөдөө аж ахуйн номын санд боловсрол судлал болон сэтгэл судлалын чиглэлийн 23 нэр төрлийн 98 ширхэг 2,500,000 төгрөгийн үнэ бүхий номыг хандивлалаа.
Ш.Мөнхсайхан хандивласан номын дээжийг ХААИС-ийн ректор Б.Баасансүх, Хөгжлийн бодлого, цахим шилжилт эрхэлсэн проректор Ж.Мөнгөн, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Э.Төмөртогтох нарт албан ёсоор хүлээлгэн өглөө.
Төрөлх сургуулийнхаа хөгжил, оюутан залуусын боловсролд оруулж буй оюуны хөрөнгө оруулалтыг ХААИС-ийн хамт олон өндрөөр үнэлж Ш.Мөнхсайханд чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүслээ.

