Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд Б.Жавхлан нар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

Засгийн газрын тэргүүн, УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүд Монгол Улсын үр тариа, улаан буудай, төмс, хүнсний ногооны гол ханган нийлүүлэгч Сэлэнгэ аймгийн ургац хураалтын бэлтгэл ажилтай танилцаж, тариаланчидтай санал солилцлоо.

       Тариаланчид сүүлийн жилүүдэд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” Үндэсний хөдөлгөөний хүрээнд олгож буй газар тариаланг дэмжих 6 хувийн хөнгөлөлттэй зээл, хөрсний үржил шимээ хадгалж хэрэглэсэн бордооны 30 хүртэл хувийн хөнгөлөлт аж ахуй нэгжүүдэд ихээхэн дэмжлэг болж байгааг илэрхийллээ.
      Мөн тариалан эрхлэгчид талбайд мал оруулахгүй, хамгаалах, тариалангийн талбайг хашаажуулахад төр дэмжлэг үзүүлэх, хууль, журмын хэрэгжилтийг хангуулах, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах тал дээр анхааран ажиллах хүсэлтийг тавилаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тариалангийн талбайн нөхцөл байдалтай танилцан хашаажуулах, ойн зурвас байгуулах тариаланчдын саналыг дэмжихээ илэрхийллээ.