Усны газрын дарга, доктор З.Батбаяр: Үерийн хамгийн том аюул нь үерийн дараа гарч ирдэг. Нэг нүхэн жорлон 6-250 метрийн радиуст нян бохироо тараадаг гэсэн тооцоолол бий. Шадивлангийн гүүрний доорх Сэлбэ голын орчмоос “e-coli” бодис буюу хүний ялгадаснаас илэрдэг гэдэсний савханцар илэрсэн.
Энэ бодис Зайсангийн ам дахь гурван хорооллын ундны уснаас мөн илэрсэн. Бид нойл орчихоод гараа угаадаг нь энэ нянг устгах зорилготой. Гэтэл ундны уснаас тус нян илэрч байгаа нь тухайн бүсэд худаг, ус хэчнээн бохирдолтой байгааг харуулж байна.
Улаанбаатарт 17 мянга орчим худаг, 680 мянга орчим нүхэн жорлон байна. Энгийнээр тайлбарлавал худаг, жорлонгийн дайнд жорлон нь дийлээд, хохирлыг нь иргэд бид хүртээд байгаа юм гэв.