Элон Маскийн Тесла компани Хятадад Model Y загвараа худалдаанд гаргасан. Хятадын зах зээлийн хамгийн хямд үнэтэй цахилгаан машинтай өрсөлдөхийн тулд дахин хямд загвар Y машин гаргахаар ажиллаж эхэлсэн.
Энэхүү машин бусад машинаас 20% хямд байхаар төлөвлөсөн гэж Car and Driver мэдээлжээ. Энэ нь илүү үнэтэй Model Y-ийн борлуулалтад нөлөөлж чадах эсэх нь эргэлзээтэй. Худалдан авагчид удахгүй ижил загварын хямд үнэтэй хувилбарыг сонгох төлөвтэй байна гэжээ.
