2025 оны 3 дугаар сарын 28-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 114 тохиолдол бүртгэгдээд байна.

Эдгээрээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 77 хүн байгаа бол гэрээр 5 хүн эмчлүүлж байна.

Одоогоор эдгэрсэн 32 тохиолдол бий аж.

Улаанбурхан өвчний сэжигтэй 123 тохиолдол, хавьтал болсон 7220 иргэн хяналтад байгаа талаар Халдварт  өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Өвчилсөн иргэдийг  насны бүлгээр нь авч үзвэл

  • 0-6 сартай 7 хүүхэд
  • 7-9 сартай  12 хүүхэд
  • 10 сараас 2 настай 9 хүүхэд
  • 3-4 настай  9 хүүхэд
  • 5-9 настай 15
  • 10-14 настай 47 хүүхэд байна.

Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Тодруулах, лавлах зүйл байвал ☎89016199, 75 103 100 утсанд хандана уу.