Хүнсний ногооны 10 гаруй хувийг дангаараа хангадаг Дархан-Уул аймгийн   ногоочид, жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй уулзаж санал солилцлоо.

Бизнес эрхлэгчдийн хувьд Жижиг, дунд бизнесийг дэмжих зээлд хамрагдсан төдийгүй үйл ажиллагаагаа өргөжүүлж “Хүнсний хангамж, аюулгүй байдал” Үндэсний хөдөлгөөн, УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолын хүрээнд олгож буй хөнгөлөлттэй зээлд хамрагдаж бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлсэн тухай дурдаж байлаа.