Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн “Мэргэн шанаа” гэдэг газар  иргэн Э нь суудлын автомашинтай нуурын мөсөн дээр зорчиж яваад цөмөрчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Э-гийн эзэмшлийн “Hilux” загварын автомашин нуурын эргээс 150 метрийн зайтай Өгий нуурын усанд цөмөрч живсэн байсныг татан гаргасан.