Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул багийн “Замт” гэдэг газар өвөлжөө шатжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчид, Булган сумын Засаг даргын Тамгын газрын ажилчдыг очиход иргэн М-ийн 10х20 метрийн хэмжээтэй өвөлжөөний дээврийн хэсэг, хураалттай 400 боодол /8 тн/ өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.