Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3 дугаар багийн “Урт хамар” гэдэг газар хээрийн гал түймэр гарчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 14:15 цагт цурамд оруулан, 15:27 цагт бүрэн унтраасан.
Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 21 га талбай өртөж шатсан.
