Аймшигт махчин амьтад амьдардаг Индонезийн Комодо арал руу Сингапураас шинэ нислэгийн чиглэл нээлээ. Сингапурын агаарын тээврийн компани шууд нислэгийг эхлүүлснээр дэлхийн хамгийн том гүрвэлтэй ойроос харах боломж жуулчдад нээгдсэн. “Комодо үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Индонезийн далайн эргийн хамгийн үзэсгэлэнтэй бүсүүдийн нэг болох Флорес аралтай танилцах аялагчдад боломжийн сонголт гэж сурталчилж байна.