Хаан Чарльз хорт хавдрын эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хэвтсэн. Гэхдээ Чарльзын хүү хунтайж Харрид мэдэгдэлгүй Букингемийн ордон энэ мэдээг олон нийтэд түгээсэн гэх маргаан гарсан.
Букингемийн ордон хаан Чарльз “хорт хавдрын эмчилгээний явцад гарсан нөлөөний улмаас богино хугацаанд эмнэлэгт хэвтсэн гэжээ. Хаан 3-р сарын 28-нд хийхээр төлөвлөж байсан хэд хэдэн албан ёсны хэлэлцээрийг цуцалж, Кларенс Хаус руу буцсан. Түүнийг эмнэлгээс гарсныг гэрэл зурагчид хальснаа буулгажээ.