Сүхбаатар дүүргийн Улаан загалмай хорооны ээлжит бус чуулган энэ сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Чуулганыг нээж Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга , Улаан загалмайн хорооны тэргүүн Б.Энхболд нээж хэлсэн үгэндээ Улаан загалмай залуучуудын хөдөлгөөний идэвхитэн болон сайн дурын идэвхитнүүдийг цусны доноруудаасаа сонгох дүрэмтэй. Хүмүүнлэгийн үйлстнүүд цуглаж, ажил, асуудлаа хэлэлцдэг зохион байгуулалттайг тодотгож байлаа.
Чуулганаар:
1. Монголын улаан загалмай нийгэмлэгийн Стратеги- 2030 төлөвлөгөө
2. Монголын улаан загалмай нийгэмлэгийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Ажлын хэсгийн санал
3. Монголын улаан загалмай нийгэмлэгийн энгийн гишүүнчлэлийн хураамж төлөлтийн хэмжээг тогтоох
4. Үндэсний чуулганы төлөөлөгч сонгох гэсэн саналуудыг хэлэлцлээ.
Хүмүүнлэгийн үйлсийг цаг ямагт чин сэтгэлээсээ дэмжин ажилладаг чуулганы төлөөлөгч ,Удирдах зөвлөлийн гишүүд , санхүүгийн хорооны төлөөлөл анхан шатны хороодын төлөөлөл, гишүүн байгууллага, сайн дурын идэвхтнүүдийн төлөөлөл, ивээн тэтгэгч , хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүддээ баярлаж байгаагаа энэ үеэр илэрхийлж байсан юм.