Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 2 суудлын автомашин мөргөлдөж 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагджээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б нь “Приус-20” загварын суудлын автомашинаар зорчиж яваад, иргэн Э-гийн “Харрер” загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байсныг ажиллаж эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн байна.