Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Цайдам нуур” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай 04.06-ны өдрийн 18:00 цагт Онцгой байдлын албанд мэдэгдсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газар, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 22:00 цагт цурманд оруулсан.