Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаанбулаг  багийн “Задгай”-д Авто замын зорчих хэсэгт өөрөө буулгагч “КАМА-KMC3046” загварын автомашинтай, Портер” загварын автомашин мөргөлдөж жолооч нь автомашины төмөр эд ангид хавчуулагджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Портер” загварын бага оврын ачааны автомашины бүхээгт жолооч Б /28 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг ажиллаж 12:11 цагт эсэн мэнд гаргаж аймгийн ТТТ-д шилжүүлэн өгсөн.