Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Адарга багийн “Баруун-Улиастай” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.09-ний өдрийн 16:43 цагт хүлээн авчээ.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 18:35 цагт унтраасан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 4 га тайлбай өртөж шатсан.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Жаргалантын урд-Энгэр” гэдэг газар хээрийн түймэр гарч,  урьдчилсан байдлаар 4500 га талбай өртөж шатсан мөн Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн малчин Д-гийн отрын 4 ханатай гэр, 14 метрийн урттай малын хашаа өртөж бүрэн шатсан.

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Дулаан багийн “Баянцогтын булан” гэдэг газар хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 56.6 га тайлбай өртөж шатсан.