УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хурал Төрийн ордонд болж байна. Хурлаар УИХ-ын гишүүн П.Батчимэг “Цахилгаан дугуй /суррон/, скүүтерийн хэрэглээг зохицуулахтай холбоотой Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг хийж байгаа аж.

Хуулийн төсөл санаачлагчийн хэлж байгаагаар цахилгаан дугуй унах насны хязгаарыг 16 болгох, хэрэглээг хянах хасах бус, насны ангилалд хязгаар тогтоож, хурдны зохицуулалтыг хийх шаардлагатай бий хэмээжээ.